Мягмар, 2024-04-23
"Хуульчийн про боно өдөр"-ийг ирэх сарын 1-ний өдөр зохион байгуулна

 
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. Үүнд:
✅Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид болон Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимтай хамтран иргэдэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугааруудаар хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгнө.
✅Монголын Хуульчдын холбоо болон өмгөөллийн “ЭмЖэйЭл Атторнейс” ХХН-ийн фэйсбүүк хуудсуудаар 14:00-16:00 цагийн хороонд "лайв"-аар иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгнө.
✅iLaw.mn цахим хуудас болон iLaw апликэйшнээр видео дуудлага хийж, өмгөөлөгчөөс хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
✅http://legalaid.mglbar.mn/ цахим хуудаст хандан хуульчдаас хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
✅Телевизүүдийн холбоотой хамтран хууль эрх зүйн мэдлэг олгох теле хичээлүүдийг телевизүүдээр цацах болно.

"Хуульчийн про боно өдөр"-ийг ирэх сарын 1-ний өдөр зохион байгуулна
2020-04-30 09:21:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0