Баасан, 2024-04-26
М.Энхсайханд яагаад 4.6 жилийн ял оноов ?

Нийт гурван өдөр үргэлжилсэн М.Энхсайхантай холбогдох шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан түүний хувьд яагаад ийнхүү хэрэгт орооцолдож, ял авсан тухай зарим хүмүүс сайн ойлгохгүй байх шиг хандлага нийгэмд үүсээд байна.

Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай энгийн 19.6-р зүйлийн нэг дэх хэсэг буюу “Эрүүгийн хуулийн 19-р бүлэг ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 19.6 дээр Хорлон сүйтгэх  гэсэн зүйл заалт бий. Үүний нэг хэсэг дээр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах ЗОРИЛГООР барилга байгууламж, зам МЭДЭЭЛЭЛ, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай МЭДЭЭЛЛИЙН САН, АРХИВ, хүн амын амьдралыг хангах обьектийг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь ДОГОЛДУУЛСАН, хүн амьтан, ургамлын гол халдварт өвчин тараасан бол НАЙМАН жилээс АРВАН ТАВАН жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйл заалтын 1,2 дахь хэсгүүдэд зааснаар гэсэг байна. Үүнд 22.1 зүйл заалтад “АВИЛГЫН ГЭМТ ХЭРЭГ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол НИЙТИЙН албанд томилох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хорил ялаар шийтгэнэ” гэсэн байдаг.

АЛБАНЫ ЭРХ НӨЛӨӨГ УРВУУЛАН АШИГЛАХ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 болгон НЭГТГЭН зүйлчлэх нь ЗҮЙТЭЙ байна гэж шүүхийн шийдвэр гаргажээ. Шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцохоор болжээ. Нээлттэй хорих байгууллагад буюу ЭНГИЙН хорих ангид гэж ойлгож болно.


М.Энхсайханд яагаад 4.6 жилийн ял оноов ?
2020-05-07 16:54:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ