Баасан, 2024-03-29
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан ийнхүү олон өдөр үргэлжилж байна. Шүүгдэгч нарт холбогдох хурал долдугаар сарын 16-нд эхэлсэн. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байгаа. Өнөөдөр хурлаар ямар нэг тодорхой хариу гарч магадгүй талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч хурлын өмнө цохон тэмдэглэж байсан юм. 


Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
2020-07-20 11:44:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0