Баасан, 2024-04-26
Г.Загдаагийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Хүчингийн гэмт хэргээр ял сонссон Г.Загдаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял сонссон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш товлогджээ. Хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болох юм. 
 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд  “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, 6.2 жилийн хорих ял, харин эхнэр С.Амарсайханыг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорил ял оноосон билээ. 
 
Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэрээ “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдэж байв.

Г.Загдаагийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
2021-02-24 08:38:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ