Лхагва, 2024-04-24
Ашиглаагүй газарт төлбөр төлөхөөс татгалзсан гурван компанийн гомдлыг хангав

​Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг /2022.03.01/ хянан хэлэлцлээ.

“Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК болон “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудаас  шүүхэд хандаж, ашиглаагүй газарт төлбөр төлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр ханджээ. Улмаар Төв аймгийн Баян, Баянжаргал сумын Засаг дарга нарын хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах гомдол ирүүлсэн байна.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Улмаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-ийн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх


Ашиглаагүй газарт төлбөр төлөхөөс татгалзсан гурван компанийн гомдлыг хангав
2022-03-02 09:37:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0