Бямба, 2024-04-27
ЦЕГ: Г.Батхүү агсны хэргийн баримтыг хуурамчаар үйлдсэн

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл өглөө. МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг “ УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн” гэдгийг хэллээ.

ЦЕГ: Г.Батхүү агсны хэргийн баримтыг хуурамчаар үйлдсэн
2020-02-03 15:19:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ