23 насандаа Улсын Бага Хурлын буюу тухайн үеийнхээ парламентын гишүүн байсан Сангажавын Баярцогт бол АН-ын томоохон лидерүүдийн нэг. Нийгэмд бол нэр хүндээ хэдийн алдсан тэрээр сүүлийн жилүүдэд улс төрд эргэн ирэхийг эрчимтэй оролдож буй. С.Баярцогт гэсэн нэрийг сонссон дундаж Монгол хүнд Оюутолгойн гэрээг гардан байгуулагч, хорин хувьсагч ярьж хамгаалагч, оффшор дансанд 1 сая доллараа мартагч, Хятадын Монгол гэж өөрийнхөө хаягийг бүртгүүлэгч гэсэн л дүр төрх буудаг болоод уджээ.
Зөв, буруу эсэх нь тусдаа асуудал. Юутай ч нийгмийн олонхид байгаа имиж нь бол яах аргагүй ийм болсон.
Иймээс ч УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтын 9-д бичигдэх түүний хүслийг намынх нь гишүүд биелүүлээгүй юм. С.Баярцогтын сөрөг имиж намд нь гай болно гэж тэд үзсэн хэрэг.
Гэвч нэг талаас С.Баярцогт өөрөө улс төрд эргэн ирэхийг маш хүсч байгаа, нөгөөтэйгүүр Монголын маш өндөр эрх мэдэлтэй хүн түүнийг улс төрд эргүүлэн ирүүлэх хүсэлтэй байгаа нь улс төрийн хүрээнийхэнд нууц биш болсон. Иймээс ч түүнийг ямар нэг том зүйлд бэлдэж байна гэх дүгнэлтийг АН-ын ҮБХ-ы гишүүд хийх болжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Баярцогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа гэнэ.
Мэдээж энэ нь одоохондоо түүний хүсэл төдий байгаа бөгөөд МАН, АН-ын аль алиных нь сонирхол үүнийг бодит болгох эсэхийг шийдэх учиртай.
С.Сарнай
Эх сурвалж: Sonin.mn
| С.Баярцогт Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой гэнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24