Монгол Улсын 32 дахь ерөнхий сайд өчигдөр томилогдож, тамга тэмдэгээ өмнөх ерөнхий сайдаас гардан авсан. Тэгвэл өнөөдрөөс Засгийн газрын бүтэц болоод сайд нарын нэрс тодрох учиртай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөний сайдад танхимаа бүрлүүлэх эрх нээгдсэн. Гэхдээ УИХ-аас 4 хүн л сайд болох боломжтой бөгөөд бусад сайдууд гаднаас орж ирэх хуулийн заалттай. Өмнөх ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өөрийн тахимын сайдуудаас нэг их өөрчлөхгүй байх чиглэл өгсөн талаар мэдээлэл байна. Гэхдээ зарим сайдуудыг явуулах нь тодорхой болоод байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Боловсролын сайд
Л.Цэдэвсүрэн нарыг дэндүү сул гэсэн үндэслэлээр шинэ кабенитад багтаахгүй бололтой. Мөн Соёлын сайд С.Чулуун хэл аманд ихээр өртсөн, салбарынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг үндэслэлээр солих бололтой. Сайд бол мэргэжлийн байхаас гадна улс төрийн албан тушаал гэдгийг МАН-ын хашир улс төрчид хэлж буй юм.
Шинэ засгийн газрын сайдуудын нэрс
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан (МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын квот)
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УУХҮ-ийн дэд сайд Н.Батнайрамдал (Ерөнхий сайдын сонголт)
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
, Б.Саранчимэг
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /улирч буй/
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа /улирч буй/
Гадаад харилцааны яам тус яамны дэд сайд Б.Мөнхжин, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Одбаяр эсвэл тус яамны дэд сайд Г.Ганбаяр,
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /улирч буй/
Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр /улирч буй/
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /улирч буй/
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон /улирч буй/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /улирч буй/
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /улирч буй/
Соёлын сайд тус яамны дэд сайд Г.Батбаяр эсвэл Боролдой Мягмар
Эрүүл мэндийн сайд АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар
Засгийн газрыг бүрдүүлэх, шинэ сайд нараа томилох, хэнтэй хамтарч ажиллах вэ гэдэг шинэ Ерөнхий сайдын хувьд нам дотроо олон "тохироонд" орох шаардлага үүсдэг. Харин энэ удаад цар тахалтай, шинээр голомтууд үүсч байгаа учраас Засгийн газраа яаралтай бүрдүүлж, ажилдаа орох ёстойг сануулах нь илүүц биз ээ. Улс төрд, тэр дундаа Тусгаар тогтнолын ордонд хийгдэж буй "тохироо" цаг минутаар өөрчлөгдөж байгаа ч эрх баригчид шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яаравчилж байгаа гэнэ.
УИХ-ын намрын чуулганыг Баасан гаригт завсарлахаар товлоод буй. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарынхаа нэрсийг яаралтай оруулж ирж, УИХ-д тангараг өргүүлэх шаардлагатай болж байгаа юм. Хэрэв өнөөдөр, маргааш хоёр өдөрт багтаан сайд нараа оруулж ирэхгүй бол УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоног хүртэл сунгаж, хуралдах шаардлага тулгарах юм.
Шинэ засгийн газрын гишүүд хэн байх вэ |
|