Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан.
Энэ дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан хэлэлцүүлэг хийж, намууд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, иргэдээс саналыг нь авч байна.
Энэ удаагийн “Улс төрийн намын тухай хууль: Өөрчлөлт-шинэчлэлт” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хамтран зохион байгууллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар төслийн талаар товч танилцуулав.
Тэрбээр “Хууль санаачлагч хуулийн төсөлдөө бүх талын байр суурийг сонсож, саналыг нь авах үүрэгтэй. Хуулийг шинэчлэн боловсруулах асуудал гурван парламент дамжсан. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго нь парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийг гүнзгийрүүлэх юм” гэлээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Нийгэмд хамгийн нэр хүндгүй, авлигад идэгдсэн байгууллага нь улс төрийн намууд гэсэн судалгаа гардаг. Намуудын бодлого тодорхой байж, сонгуулиар дамжин парламентад бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой. Үүнд шинэчилсэн найруулгын төсөл чухал үүрэгтэй” гэв.
Ажлын хэсэг хэлэлцүүлэг хийхээс гадна санал авахаар улс төрийн 35 намд хуулийн төслөө явуулснаас долоо нь бичгээр саналаа ирүүлээд байна.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна