Өчигдөр /2022.08.03/ болсон Засгийн газрын мэдээллийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэж мэдэгдсэн.
-УВС АЙМГИЙН БАГИЙН ЗАСАГ ДАРГА БНХАУ-ЫН ДАРГАД ЗАХИДАЛ БИЧЖЭЭ-
Тэгвэл Ховд голын Шижигтийн хавцалд дахь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар Баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангана гэдэг. Гэтэл Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ийн дарга Д.Даваасүрэнгийн гарын үсэгтэй тогтоол, "Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэх тогтоол гаргасан байдаг.
Мөн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-аас манай улс суух элчин сайд Цай Вэньруй руу “БНХАУ-ын ЭксИм банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчдын энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн” бичгийг хүргүүлсэн байдаг. Товчхондоо, багийн засаг дарга Г.Цэдэнбалын элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын дарга Ши Жинпиньд бичсэн “зээлээ татахыг хүссэн” захидал нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг зогсооход хүргэсэн гэдэг.
-БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИДЛЫГ ХЯТАДЫН УДИРДЛАГУУД ЯРЬЖЭЭ-
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлах үеэр тус улсын удирдлагууд багийн засаг даргын захидлыг хөндсөн байдаг. Иймд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс нэг цонхны гадаад бодлого хэрэгжүүлдэг. Гадаад харилцаа, гадаад худалдааны асуудлыг зөвхөн Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч л хөндөн ярих эрхтэй. Багийн Засаг даргад ийм эрх байхгүй” гэсэн гэдэг.
Харин багийн засаг дарга Г.Цэдэнбалд тодорхой хариуцлага хүлээлгээгүй байж магадгүй байдаг.
Энэ талаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хэвлэлд өгсөн тодруулагадаа, “Багийн засаг дарга БНХАУ-ын даргад захидал хүргүүлсэн нь байж болохгүй зүйл тул хариуцлага тооцох чиглэлийг Аймгийн засаг дарга Ч.Чимидэд өгсөн” гэсэн байдаг.
Тэгвэл Улиаст багийн засаг дарга Г.Цэдэнбал эрүүгийн харицлага хүлээх нь 8-15 жил хүртэл хоригдох ялаар шийтгүүлж магадгүй байна. Тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 19.6.1-д “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN
Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын санхүүг зогсоосон Багийн Засаг дарга Г.Цэдэнбал 8-15 жилийн ял авч магадгүй |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04