Даваа, 2024-11-25
Эмэгтэй хөлбөмбөгчөө шагнал гардуулах ёслолын үеэр үнссэн Луис Рубиалесыг ажлаас нь халжээ

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д Испани улс ялалт байгуулсан билээ. Тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Испанийн эзэн хааны хөл бөмбөгийн хорооны ерөнхийлөгч Луис Рубиалес шигшээ багийн тамирчнаа уруул дээр нь үнссэн явдал гарсан.
 
Тэгвэл тус явдлаас 10 өдрийн дараа “FIFA” Рубиалесийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Вилдаг мөн ажлаас нь чөлөөлсөн гэж Испанийн хөл бөмбөгийн хороо мягмар гарагт буюу өгчигдөр мэдэгджээ. Вилдагийн оронд түүний туслагчаар ажиллаж ирсэн Монсе Томег багийн дасгалжуулагчаар томилсон байна. Испанийн эзэн хааны хөл бөмбөгийн хороо шийдвэрээ танилцуулахдаа Томе 2018 оноос хойш Вилдагийн туслахаар ажиллаж, шигшээ багийн амжилтад гол нөлөө үзүүлсэн гэдгээ харуулсан гэжээ. Ингэснээр тэрбээр Испанийн эмэгтэй шигшээ багийг дасгалжуулах анхны эмэгтэй хүн болж байгаа юм. Рубиалесийг ажлаас нь чөлөөлснөөс хойш тус улсын хөл бөмбөгийн хороо шинэ удирдах зөвлөл томилсон. Шинэ зөвлөл Вилдаг ажлаас нь чөлөөлөхдөө шалтгаан хэлэлгүй мөн “FIFA” дээр болсон явдлыг дурдалгүй мэдэгдлээ хийжээ.
 

Эмэгтэй хөлбөмбөгчөө шагнал гардуулах ёслолын үеэр үнссэн Луис Рубиалесыг ажлаас нь халжээ
2023-09-06 11:01:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0