Даваа, 2024-11-25
Засгийн газар "Халзан бүргэдэй" ордыг нутгийн иргэдийн саналд үндэслэн, ашиглах эсэх шийдвэрийг гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Ховд аймаг дахь газрын ховор элементийн хайгуулын талбайн асуудлыг хэлэлцэж буй нь анхаарал татсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч өдрүүдэд Ховд аймагт ажиллаад ирсэнтэй холбогдуулан, уг асуудлыг тухайлан хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар "Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна. Тогтоолын агуулга нь "Орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн, "Халзан бүргэдэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг шийдсэгүй" гэх утгаар гарчээ. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ чиглэлд олон улстай хамтран ажиллах зэрэг Засгийн газрын үндсэн бодлого чиглэл алдагдахгүй" гэх байр суурийг илэрхийлсэн байна. Тогтоолын дагуу ордыг ашиглах эсэх шийдвэр гаргахдаа орон нутгийн иргэдийн саналд үндэслэх нөхцөл байдал үүсч байна. Уг хайгуулын талбайд өнгөрсөн жил өрөмдлөг эхэлсэн ч холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг аваагүй гэх шалтгаанаар зогсоогоод байгаа юм.

Засгийн газар "Халзан бүргэдэй" ордыг нутгийн иргэдийн саналд үндэслэн, ашиглах эсэх шийдвэрийг гаргана
2023-09-06 12:31:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0