Засгийн газар өнгөрсөн сарын сүүлчээр 32 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс, асаагч авахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ нь зөвхөн тусгайлсан байршлуудад зориулагдах хөрөнгө юм.
Тодруубал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Дээрх дөрвөн байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 32.0 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлын хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авахаар ТЕНДЕР зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 31 тэрбум 914 сая төгрөг байх юм. Худалдан авалтыг нийслэлийн төсвөөс гаргана.
Хагас кокс болон асаагч худалдан авах тендер зарлагдлаа |
|