Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа өнөөдөр гардуулж өглөө.
Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиадыг зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр урамшуулав.
Энэ жил олон улсын:
Математикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос алт медаль-1, хүрэл медаль-4, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-3, физикийн олимпиадад 5 сурагч оролцсоноос мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, нийт 1 сурагч алтан медаль, 1 сурагч мөнгөн медаль, 13 сурагч хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байр эзэлжээ.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54