Даваа, 2024-11-25
“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд боллоо

МАН-ын удирдлагууд баруун аймгуудаар явж “Нээлттэй нам” уулзалтыг зохион байгуулсаар байна. Аймгийн төв болон сумдад очиж иргэдтэй уулзаж  байгаа аж. Өнөөдрийн тухайд “Нээлттэй нам”  уулзалт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд боллоо.  Уулзалтаар, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь “Шинэ сэргэлтийн Реформ” Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааны талаа мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь авсан бол Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр аймгийнхаа хөгжлийн бодлогын талаар танилцууллаа. Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүн амаараа Улиастай сумын дараа орох том сум. Сумын иргэд эмнэлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, төрийн албаны хүнд суртлыг арилгах, багш нарын нийгмийн асуудлыг анхаарах, хууль бусаар мод огтлох, бэлтгэх байдлыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ахмад гишүүн, олон жил мод боловсруулах комбинатад ажилласан 85 настай Ч.Доржсүрэн, ой модны үйлдвэрт ажиллаж байсан 79 настай Д. Раднаасэнгэ, 82 настай малчин П. Цэвээнжав нарт хүндэтгэл үзүүлж тэдний санал хүсэлтийг сонсов. 
 

“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд боллоо
2023-09-12 14:48:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0