Оросын дээд дипломат хүрээллийнхэн Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Дорнын эдийн засгийн форумын "Орос-Монгол" хуралдааны үеэр мэдэгдсэн гэж РИА Новости мэдээлсэн байна."Монгол Улс ШХАБ-ын ажиглагч байдлаар 20 гаруй жил боллоо. Бид энэ статусыг хүчирхэгжүүлж, Монгол Улс бусад орны адилаар ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болохыг бид хүсэж байна" хэмээн Андрей Руденко мэдэгдээд, Монгол Улс Оросын хувьд гол түнш нь, хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйг Москва өөдрөгөөр хардаг хэмээн цохон тэмдэглэжээ. VIII Дорны эдийн засгийн форум 2023 оны есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Владивосток хотноо болно. Энэ форумд хамгийн өргөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа орнууд нь Хятад, Мьянмар, Монгол, Энэтхэг, Армени, Өмнөд Солонгос аж. Мөн энэ форумд анх удаагаа Алжир, Гана, Доминикан, Замби зэрэг Африкийн орнууд оролцож байгаа юм байна.
Монгол Улсыг ОХУ ШХАБ-д элсэхийг уриалжээ |
|