Даваа, 2024-11-25
МУИС-ийн нураагдах III байр хоёр жилийн дараа 7 давхар болж ашиглалтад орно

МУИС-ийн  гуравдугаар байрыг нурааж эхэлжээ. Тодруулбал тус хичээлийн байрыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс багш, ажилтан, оюутнуудаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, суралцуулах ёстой гэж үзснээс сургуулийн 3-байрыг нураах шийдвэр гаргажээ. Хичээлийн 3Б байрыг нураасны дараа шинэ хичээлийн байрыг барих компанийн тендерийг Боловсролын ерөнхий газраас  зарлаад гүйцэтгэгч компани нь шалгарсан аж.  Хичээлийн 3-р байранд байсан хоёр сургууль нь бүрэн нүүж дууссан гэнэ. Хичээлийн гуравдугаар байрыг нураах болсонтой холбоотойгоор тус сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс кино үйлдвэрт байрлах Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг гаргажээ. Харин Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийг МУИС-ийн долдугаар байранд бүр мөсөн нүүлгэжээ. МУИС-ийн тус гуравдугаар байр нь 64 жилийн түүхтэй юм. Энэхүү барилгыг нураагаад долоон давхар болгож шинэчлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөө ёсоор шинэ хичээлийн байр нь хоёр жилийн дараа ашиглалтанд орно.
 

 


МУИС-ийн нураагдах III байр хоёр жилийн дараа 7 давхар болж ашиглалтад орно
2023-09-13 11:41:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0