Өчигдөр явагдсан шүүх хурлын үеэр Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж, АТГ-аас хариу иртэл хурлыг хойшлуулсан билээ.
Тэрээр “АТГ-ын шууд захиалгаар намайг хорих гэж байна. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсоно, 76-тай хамт шүүгдэе” гэсэн юм. Өөрийгөө “Би ар талтай шүү” гэх санааг илэрхийлсэн. Нөгөөтэйгээр бусад хулгайчдыг мэдэж байгаа гэсэн санааг ч илэрхийллээ. Тэр хулгайчид 76 дотор байгаа. Бараг бүгд шүү гээд л хэлчихлээ. Өмнө нь “76-тай хамт шүүгдэе” гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Тэгэхээр нүүрсний хулгайн гэх хэргээр шалгуулж байгаа нь 11 хүн болохоос, цаад талд өшөө хүнийг татан оролцох ёстой нь харагдаж байна. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар туг тахиад, үлдсэн хэд нь УИХ-ын танхимд “чимээгүй” сууж байх вий. Л.Оюун-Эрдэнэ сайд аа...
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар туг тахиад, үлдсэн хэд нь УИХ-ын танхимд чимээгүй сууж байх вий |
|