Даваа, 2024-11-25
Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал”-ийн Х.Батхишигээс авилга авсан хэргээр шалгагдаж байна

Нүүсний хулгайн хэрэгт холбогдож шүүх хурал нь болоод байгаа хоёр эрхэм өөрсдийгөө ямар ч буруугүй. Нүүрс хулгайлаагүй шүү гэж том дуугарсаар яваа билээ.Тэгвэл, хэргийг гол гогцоо, магадгүй өөр олон хүнийг араасаа дагуулж магадгүй гэх таамаглал дагуулаад буй Б.Ганхуяг нь Тавантолгойн бүлэг ордод хамаарах Бортээг гэх уурхайн олборлогчийн төслийг явуулахдаа Хишиг арвин индустриал ХХК-ийн захирал Х.Батхишигийн “Монголиан контракт майнинг сервис” компанид 715 тэрбум төгрөгийн гэрээ шууд олгож, хахуульд 4,9 тэрбум төгрөг авч, Нүхтийн аманд орон сууц, үйлчилгээ, спортын цогцолбор барьсан нь хэрэгт нотлох баримтын хүрээнд авагджээ. Мөн эхнэртээ Режис плэйс гэх барилгад 260 мянган ам.доллараар оффис худалдаж авч өгсөн, эхнэрийнхээ Пеарл пропертиз компаниар дамжуулан хахууль авсан 2 тэрбум төгрөгөөр Автай сайн хан хотхоны 10 орон сууц, гараж, агуулах авч, бусдад худалдсан гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Бургалтай гэх багт 200 мянган ам.доллараар фермийн аж ахуй худалдан авсан нь мөн л буруу гарын мөнгө хэмээн шалгагдаж, хуулийнхан мөрөөр нь оржээ. Өөрөөр хэлбэл, шанага ч нүүрс хулгайлаагүй гэж гүрийж суугаа Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох машин, машин нүүрсний хулгайн хэрэг хуулийнханд баримтаав авагджээ. Тиймээс шүүх хэлмэгдүүлэх вий гэхээс гадна шүүх ял завшуулах вий гэх хардлага давхар үүсэх нь гарцаагүй юм. Шүүх “нүүрсний хулгай”-г хэрхэн шийдвэрлэхээс шүүхийн үйл ажиллагаанд дор бүрнээ дүгнэлт өгөх нь гарцаагүй юм.

Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал”-ийн Х.Батхишигээс авилга авсан хэргээр шалгагдаж байна
2023-09-13 19:46:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0