Даваа, 2024-11-25
Сайд Б.Батцэцэг Австрали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Шэрон Клэйдон, Австралийн Парламентын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс болон бүлгийн бусад гишүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Австралийн Парламентын дээд танхим буюу Сенат нь 76 суудалтай, тус улсын 6 муж тус бүрээс 12 сенатор 6 жилээр, нийслэл болон Хойд Австралийн бүс нутгаас 2 сенатор 3 жилээр тус тус сонгогдон ажилладаг бол Парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим нь 151 суудалтай, 3 жилийн хугацаатай сонгогддог. Австралийн Парламент дахь Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийг 2022 онд шинээр байгуулж, парламентын 38 гишүүнийг, үүний дотор Сенатын Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын дарга, дэд дарга, Австралийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Эрдэс баялгийн сайд, Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд зэрэг Сенатын 13 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 24 гишүүн, Засгийн газрын 4 сайдыг эгнээндээ багтаасан байна. Тус бүлгийн дарга Таня Лоуренс энэ оны долоодугаар сард Монгол Улсад айлчилж, Австралийн томоохон бизнес, аж ахуйн нэгжүүдийн 100 гаруй төлөөлөгчдийн хамт Монголын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон билээ.

Сайд Б.Батцэцэг Австрали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзав
2023-09-14 09:55:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0