Булган аймгийн Рашаант сумын засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ Монгол улсын төрийн дээд шагнал “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЪЯАТ АЖИЛТАН” цол тэмдэгээр шагнагдаж байна.
Б.Бат-Эрдэнэ нь 1961 онд Булган аймгийн Булган суманд төрж өсөн, Баяннуур сумаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө Булган аймгийн Рашаант сумын засаг даргаар 24 жил ажиллаж, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэг тойргоос 8 удаа сонгогдсон нь Монгол улсын нутгийн удирдлагын холбооны түүхэнд анхдагч болон тэмдэглэгдэн үлдсэн байна.
Б.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Рашаант сумыг Сансар сангийн аж ахуй байх үеэс эхлэн өдийг хүртэл сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд анхаарч ирсэн бөгөөд иймдээ ч эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан өрсөлдөх чадварын индексээр Булган аймгийн Рашаант сум нь нийт 330 сумаас 27-р байранд эрэмбэлэгдсэн нь тэдний ажлын үр дүн юм.
Дашрамд дуулгахад энэ онд Сансарын нислэгийн бэлгэдэл болон байгуулагдсан Монголын хамгийн отгон сумын нэг болох Рашаант сумын түүхт 40 жилийн ой тохиож байна.
| АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН НУТГААС ШИНЭХЭН ГАВЪЯАТ ТӨРЛӨӨ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24