Гэр бүл хөдөлмөр хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзаж, Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалт, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах талаар саналаа солилцлоо. Тэрээр дараах мэдээллийг өглөө.
Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны 9 банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 5291 иргэн ипотекийн зээлд хамрагдсан.
Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг.
Монгол Улс цаашид улсын төсвөөс санхүүжих СУУРЬ ТЭТГЭВЭР, цалин хөлс, төлсөн шимтгэлтэй уялдаатай ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, хувийн НЭМЭЛТ ТЭТГЭВЭР гэсэн 3 давхаргатай байхаар загвар боловсруулсан.
Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус яам боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.
Дэлхийн банктай тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж, актуарын тооцоолол хийлгэж, урьдчилсан тайлан мэдээг зөвлөх актуарч авах саналтай байгаагаа хэллээ.
| Хуримтлалын санд 507 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24