Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Соёмбо чуулгаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдэд чиглэсэн нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, хурандаа Ц.Очгэрэл,
Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд,
Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Зандан,
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр болон Соёмбо чуулгын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Мөн урилгаар Наробанчин гэгээнтэн хүрэлцэн ирж хүмүүжигчдэд “Энэрэл хайрын цаглашгүй дөрвөн хандлагын сэтгэлд дадуулах бясалгал”-ыг удирдан хөтөлж, Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан ая дуугаа өргөн мэндчиллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Соёмбо чуулга, Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм, сэтгэл зүйн хэлтэс хамтран нийгмээс тусгаарлагдаж буй эмэгтэй хүмүүжигчдэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүмүүжигчдийг хэдийгээр нийгмээс тусгаарлагдсан ч гэлээ ял эдэлж буй хугацаандаа урлаг, соёл хүмүүжлийн арга хэмжээгээр нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө гэм бурууг ойлгох, ухаарах, цаашид өөрийгөө дайчлах урам зоригийг төрүүлэх чухал ач холбогдолтой юм.
| Хорих ангийн хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24