ОХУ болон Украин улсууд дайтаад 700 өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд нийт хэдэн хүн амиа алдаж, хэр хэмжээний хохирол үүссэн талаар аль ч тал мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Хамгийн сүүлд өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт Оросын арми Украин руу агаараас довтолсныг тодруулбал, Харьков болон Киев хот руу 40 ширхэг пуужин харваж, 18 хүн амь үрэгдсэн.
Агаарын цохилтын улмаас 139 байшин сүйдэж, амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж магадгүйг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдээлэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам “Украин руу хийсэн агаарын довтолгоогоор зэвсэг, сум, пуужингийн үйлдвэрүүдийг онилсон” гэсэн юм.
Харин дайралтын улмаас энгийн иргэд хохирсон талаар сэтгүүлчид Кремлиэс тодруулахад хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Оросын арми орон сууц, олон нийтийн байгууламж, иргэд рүү довтолдоггүй” гэжээ.
Ням гарагт ОХУ-ын мэдэлд байдаг Донецк хот агаарын цохилтод өртсөний улмаас 27 хүн амь үрэгдсэн. Тодруулбал тус хот дахь зах, дэлгүүрүүд хэд хэдэн удаагийн цохилтод өртсөн аж. Оросын Гадаад хэргийн яамнаас уг дайралтыг Киевээс үйлдсэн хэмээн буруутгасан юм.
Украины талаас Донецк руу дайрсан гэх Оросын мэдээллийг үгүйсгэж, худал мэдээлэл тараахгүй байхыг шаардсан. Харин Санкт-Петербург хотоос баруун зүгт 100 орчим километрийн зайд байрлах Усть-Лугагийн байгууламж руу довтолсноо хүлээн зөвшөөрсөн.
Тус байгууламж нь ОХУ-ын хувьд чухал байгууламж бөгөөд тийшээ амжилттай довтолсноор Оросын талд эдийн засгийн хохирол учруулж буй хэмээн үзэж байгаа аж.
НАТО Украины армид 220 мянган ширхэг их бууны сум авч өгөхөөр 1.2 тэрбум ам.долларын гэрээг өчигдөр байгуулсан.
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд туслалцаа үзүүлэх чиглэлээр 50 гаруй улсыг хамарсан уулзалт зохион байгуулсан бөгөөд одоогоор АНУ-аас Украинд шинэ туслалцаа үзүүлэх эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Aljazeera
Орос-Украины дайн: 700 дахь өдөр |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31