ОХУ Узбекистанд цөмийн цахилгаан станц байгуулахаар болсныг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгджээ.
Уг мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тус улсад хийсэн төрийн айлчлалын дараа гаргасан байна.
Цахилгаан станц барих хамтарсан төслийн өртөг 500 сая ам.доллар байх бөгөөд ОХУ-аас 400 саяыг нь гаргана хэмээн Путин мэдэгджээ.
Кремлиэс өгсөн мэдээллээр ОХУ-ын "Росатом" цөмийн фирм Узбекистаны нутаг дэвсгэрт тус бүр нь 55 мегаваттын хүчин чадалтай зургаан цөмийн реактор барихаар төлөвлөж байгаа аж.
Цөмийн цахилгаан станцын хэлэлцээр амжилттай болбол барууны орнууд ОХУ-д хориг тавьж буй энэ үед ОХУ эрчим хүчнээс гадна өндөр технологийн бүтээгдэхүүнийг Азийн шинэ зах зээлд нэвтрүүлэх том боломж болно хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв.
Узбекистаны Ерөнхийлөгч Путины айлчлалыг "түүхэн айлчлал" хэмээн тодорхойлоод ОХУ-аас газрын тос, байгалийн хий худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Путин Узбекистаныг Москвагийн "стратегийн түнш, найдвартай хамтрагч" хэмээн тодорхойлжээ.
ОХУ-ын Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш хийсэн гурав дахь айлчлалаа Узбекистанд хийсэн нь энэ юм. Тэрбээр энэ сард БНХАУ, Беларуст албан ёсны айлчлал хийсэн.
Эх сурвалж: Reuters
| ОХУ Төв Азийн анхны цөмийн цахилгаан станцыг Узбекистанд барина |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02