Сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн шигшээ шатны тав дахь тоглолтод "Алдар Танан Гарьд", "Хасын Хүлэгүүд"-ийг 80:69-өөр хожиж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ.
Тав дахь тоглолтод Танан Гарьд багийн П.Болортулга 19 оноо, 13 самбар, 3 хаалт толилуулж, шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Түүнээс гадна Б.Мөнхболд энэ тоглолтод 20 оноо авч багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Хасын Хүлэгүүдээс Б.Билгүүн 25 оноо, 10 самбар гэсэн үзүүлэлттэй байсан ч баг нь аваргын хувь заяанд нөлөөлөх чухал тоглолтод ялагдал хүлээв.
Сагсан бөмбөгийн хамгийн чухал үе гэгддэг гуравдугаар хагаст Алдар Танан Гарьд 22, Хасын Хүлэгүүд ердөө 7 оноо авсан нь тавь дахь тоглолтын ялагчийг шийдсэн гэхэд хилсдэхгүй.
Цувралын зургаа дахь тоглолт 10-р сарын 28-ны 20:00 цагт Спортын төв ордонд болно. Мөн энэ өдөр 18:00 цагаас 23-Сторм болон Хан-Уул Хангарьд багууд Дээд лигийн хүрэл медалийн төлөө тоглох хуваарьтай байна.
| "Алдар Танан Гарьд" аваргын цувралыг тэргүүлж эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24