FIBA 3×3 буюу олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны шилдэг хожлын шидэлтийг тодруулах санал асуулгыг зарласан билээ.
Хоёр хоногийн өмнө тус холбооноос санал асуулгын дүнг олон нийтэд зарлаж, оны шилдэг хожлын шидэлтийн эзнээр “Улаанбаатар ММС Energy” багийн тоглогч А.Анандыг тодруулжээ.
А.Анандын FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23-аас доош насны “Дэлхийн цом”-ын тэмцээний хэсгийн шатанд Литвийн шигшээ багийн эсрэг оруулсан хожлын шидэлт 2019 оны шилдэг хожлын шидэлтээр шалгарав.
Тус тэмцээн БНХАУ-ын Ланжоу хотод зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын U23 шигшээ баг 10 дугаар байр эзэлсэн юм.
2019 оны шилдэг хожлын шидэлтийн нэгээр А.Ананд багтжээ |
|