2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд нэр холбогдож дуулиан тарьсан. Тодруулбал, Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан юм. Тэрбээр "Б" сорьцын шинжилгээ хийлгэхээс татгалзсан байдаг. Түүний барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг Улсын баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос гаргаж, тус саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд тав, зургаан сар болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга түүний цолыг хураах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй өнөөдрийг хүрлээ. Өмнөх наадмуудын допингийн асуудлыг сөхөж 50 орчим бөхийн эрхийг хасах тухай яриад өнгөрсөн нь Э.Оюунболдыг авч үлдэх мэх байсан гэж бөхийн мэргэжилтгүүд хэлж байна. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа удахгүй барилдана гэдгээ дуулгалаа. Түүний хэлснээр допингийн асуудал бол нэр төрд нь халдсан хэрэг гэнэ. Энэ талаар Улсын аварга Э.Оюунболд “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай. Би удахгүй барилдана” гэсэн байна. Үүнээс харахад Э.Оюунболд сар шинийн баяраар зодоглож магадгүй ажээ. Бөхийн холбооны даргаар түүний багш дархан аварга Б.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.
Э.Оюунболдын асуудлыг хэзээ шийдэх вэ Ерөнхийлөгч өө |
|