Ням, 2024-11-24
Токиогийн Олимпын үеэр шөнийн галт тэргээр үйлчлэхээр төлөвлөж байна

Японы нийслэл Токио хотноо ирэх зун зохион байгуулах Олимпын наадмын үеэр шөнийн галт тэргээр үйлчлэх асуудлыг холбогдох албаны төлөөлөгчидтэй хэлэлцэж байна гэж Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо, Токио хотын засаг захиргаа лхагва гарагт мэдээлжээ.
 
Ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх Олимпын наадмын үеэр Токиод тэмцээн зохион байгуулах 8 хүрээлэн оройн 23 цагт зарим тохиолдолд үүнээс орой хаах тул галт тэрэг, метроны 60 орчим шугамын үйлчлэх хугацааг сунгахаар тээврийн үйлчилгээний 19 компанитай хэлэлцэж байгаа ажээ. Шөнийн тээврийн үйлчилгээний хуваарь дөрөвдүгээр сард эцэслэн гарах төлөвтэй байна.
 
Мөн Токио хотоос гадна Хоккайдо мужийн Саппоро, Мияги мужийн Рифү, Ибараки мужийн Кашима хотын галт тэрэгний үйлчилгээний цагийг сунгахаар төлөвлөж байгаа ажээ. Харин Паралимпын наадмын үеэр галт тэрэгний хуваарийг нээлт, хаалтын ёслол болох өдрүүдэд /наймдугаар сарын 25, есдүгээр сарын 9/ сунгах гэнэ. 

Токиогийн Олимпын үеэр шөнийн галт тэргээр үйлчлэхээр төлөвлөж байна
2020-01-23 14:38:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0