Япон Улсын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчдэд хялбар болгох үүднээс 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системд шилжинэ. Виз мэдүүлгийн цаг товлох нь үнэ төлбөргүй бөгөөд виз мэдүүлэх цаг товлохдоо аль болох өөрөө цаг товлох шаардлагатай. Аяллын групп виз мэдүүлэх тохиолдолд хамаарал бүхий этгээд төлөөлөн захиалга өгөх боломжтой.
Виз мэдүүлгийн товлох утас энэ оны 11 сарын 9-ний өдрийн 14:30 цагаас ажиллана (11 сарын 17-ны өдрөөс хойших өдрийн цагийн товлоно). Иймд 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн зөвхөн утсаар урьдчилан цаг товлосон иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой тул цаашид виз мэдүүлэхэд утсаар цаг товлож үйлчлүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Жич:11 сарын 9-ний өдрөөс 11 сарын 13-ний өдөр хүртэл цаг товлохгүйгээр урьдын адил виз мэдүүлнэ.
Виз мэдүүлэгч нь доорх журамтай сайтар танилцан виз мэдүүлэх цаг товлоно. Мөн виз мэдүүлэх өдрөө шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн консулын хэлтсээс олгосон цагтаа ирэхийг анхааруулъя. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд хүлээн авах боломжгүй бөгөөд дахин шинээр виз мэдүүлэх цаг товлох шаардлагатай болохыг анхаарна уу.
Эрүүл мэнд, хүмүүнлэгийн шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны утсанд холбогдон хүсэлтээ гаргана уу.
Виз мэдүүлгийн цаг товлох аргачлал
Виз мэдүүлгийн цаг товлох өдөр цаг : Даваа - Баасан 14:30 - 17:00 (ЭСЯ-ны амралтын өдрүүдэд хүлээн авахгүй)
Виз мэдүүлгийн цаг товлох утас : (+976)11-330085 (Монгол / япон хэлээр)
Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны утас руу холбогдоно уу.
Виз мэдүүлэх цагийг 30 минутаар тооцож товлоно. Жишээлбэл: 9:30, 10:00, 10:30 гэх мэт.
Цаг товлохдоо виз мэдүүлэгч дараах мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай тул урьдчилан сайтар бэлдсэний үндсэн дээр цаг товлоно уу.
Ø Овог нэр
Ø Утасны дугаар
Ø Гадаад паспортын дугаар
5. Япон Улсад урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр явах (суралцах, дадлагажих, ажиллах гэх мэт), уралдаан тэмцээнд оролцох, арга хэмжээнд оролцох, албан томилолтоор зорчих, аяллаар явах групп виз мэдүүлэгчдийн хувьд илгээгч компани, албан байгууллагын хариуцсан ажилтан төлөөлөн виз мэдүүлгийн цагийг товлож болно. Тухайн ажилтан нь виз мэдүүлгийн цаг товлохдоо групп аяллын бүх хүмүүсийн мэдээллийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бүртгүүлэх шаардлагатай. Албан паспорттай виз мэдүүлэгчээс бусад бүх хүн өөрийн биеэр товлосон цагтаа ирж виз мэдүүлэх шаардлагатай.
6. 16 хүртэлх насны хүүхэд, 60-аас дээш насны иргэдийн тухайд төлөөлөн асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүд виз мэдүүлгийн цаг товлож болно. Төлөөлөн виз мэдүүлгийн цаг товлох хүн өөрийн овог нэр, утасны дугаарыг давхар бүртгүүлэх шаардлагатай. Дээрх иргэдийн тухайд төлөөлөн визийн мэдүүлэг өгч болно.
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Япон, монгол хэлнээс өөр хэлээр ярих иргэдийн тухайд өөрсдийн орчуулагчаар дамжуулан цаг товлох боломжтой бөгөөд виз мэдүүлэхдээ орчуулагчийн хамт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Түүнчлэн төлөөлөн цаг авч буй хүн виз мэдүүлэгчийн адил хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай.
8. Виз мэдүүлгийн цаг товлох өдрөөс хойш 14 хоногийн дотор цаг товлох боломжтой. Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн хүссэн цагт товлох боломжгүйг анхаарна уу.
9. Хэрэв хүндэтгэх шалтгааны улмаас виз мэдүүлгийн цагаа цуцлах хүсэлтэй тохиолдолд нэн даруй ЭСЯ-нд мэдэгдэхээр виз мэдүүлгийн цаг товлосон утсаар холбогдон товлосон өдрийн өмнөх өдөртөө багтааж цуцална уу.
10. Виз мэдүүлгийн цаг товлох утас ачаалал ихтэй үед зарим дуудлагыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай тул хэсэг хормын дараа дахин холбогдоно уу.
Виз мэдүүлэг хүлээн авах өдөр
Виз мэдүүлэх өдөр шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ЭСЯ-ны зүүн талын консулын хэсэгт хамгаалалтын ажилтанд овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгнө.
Хамгаалалтын ажилтан тухайн виз мэдүүлэгчийн цаг товлохдоо бүртгүүлсэн хувийн мэдээллийг шалган дотогш нэвтрүүлнэ. Хэрвээ урьдчилан цаг товлохдоо буруу мэдээлэл өгсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй учир дахин шинээр цаг авах шаардлагатай болохыг анхаарна уу.
Виз мэдүүлэгч товлосон цагаас 30 минутын өмнө консулын хэлтэст нэвтрэх боломжтой тул ЭСЯ-ны гадна талд дугаарлан хүлээх шаардлагагүй болохыг анхаарна уу.
Хүлээлгийн танхимд орсны дараа визийн мэдүүлгийг орох үедээ авсан дугаарын дарааллаар хүлээн авна.
Визийн материал бүрэн бус тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авах боломжгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин цаг товлох шаардлагатайг анхаарна уу.
Японы ЭСЯ энэхүү цаг товлох системийг анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд аль болох асуудал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах болно. Иймд та бүхнээс биднийг дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна.
Японы ЭСЯ-наас виз мэдүүлгийн цагийг утсаар авдаг болно |
|