Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантег хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон түүний хамт олонд талархал илэрхийлэв. Мөн Эрүүл мэндийн сайдын хувьд цаашид үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр манай улсад хавдрын шинэ тохиолдлууд жилээс жилд тууштай буурахгүй байна. Мөн шинээр бүртгэгдсэн хавдрын тохиолдлуудын дийлэнх нь хожуу шатанд оношлогдож байгаа.
Монгол Улс хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна.
Цаашид эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах замаар аль болох олон тохиолдлыг бага зардлаар эрт илрүүлж, эмчилгээнд хамруулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ оны 10 дугаар сараас эхлэн товлолын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ. Үүнтэй холбоотойгоор Олон улсын вакцины холбоо (Гави)-гаас уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2,6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай тэмдэглэв.
Уг санхүүжилтийн 1 сая ам.долларыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үлдсэн 1,6 сая ам.долларыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан зарцуулах тул Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа туйлын чухал болохыг онцлов.
Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын хүндэт албанд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Сайд Т.Мөнхсайханы онцлон дурдсан эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
| Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэхэд ДЭМБ-тай хамтарна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24