Цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ хүргээд байхад ард иргэд үл хайхарч, замд гарч төөрөх, цасанд боогдох үзэгдэл гарсаар буйг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "Байгалийн гамшиг үүсэх, их хэмжээний цас орох цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргээд байхад иргэд заавар зөвлөмжийг үл хайхран замд гарч цасан шуурганд боогддог, эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 72 цагийн хугацаанд энэ байдал үргэлжилсэн. Аврах ажиллагаанд багагүй зардал гардаг. Өмнө нь мэргэжлийн байгууллагаас гарах зардлыг тухайн иргэдээс нөхөн төлүүлэх талаар бид өмнө нь судалж байсан ч ажил хэрэг болохгүй өнгөрсөн. Ер нь мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаагүй тохиолдолд хамгийн наад зах нь нөхөн төлбөрийг асуудлыг хэрхэх талаар хууль тогтоомжид оруулах байдлаар цаашид анхаарах хэрэгтэй байна. Бид тухайн хүний амь нас, хамт яваа үр хүүхдүүдийнх нь төлөө л сэрэмжлүүлдэг. хэлээд байхад л өнгөрсөн хугацаанд хүүхдээ аваад төөрсөн, цасанд суусан тохиолдол олон гарлаа.
Ер нь бусад улсад, жишээ нь Казахстанд цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ хүргэхэд ард иргэд нь суурин газраа зогсдог. Тэгээд цаг агаар хэвийн болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж үйлддэг. Энэ бол маш том хариуцлага, соёл юм. Цаашид энэ тал дээр ард иргэд маань анхаарч, зан байдлын соёлдоо өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна" гэлээ.
| Б.Ууганбаяр: Цаг агаарын сэрэмжлүүлэг хүргээд байхад замд гарч төөрөх, цасанд боогдох үзэгдэл гарсаар байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24