Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлаж байгаа.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр "Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн хяналт шалгалтыг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн нүүрс нь яндан, үзлэг оношилгоо, татвар, даатгал, зам ашиглалт, агаарын бохирдлын татвар төлсөн хэсэг, олон торгуультай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна уу гэдэгт хяналт шалгалт явуулж байна. Нийслэлийн агаар чанарыг сайжруулах бүсээс гадагшаа шахмал түлш тээвэрлэхгүй байх, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх шийдвэрийн хангах зорилгоор хяналт хийгдэж байгаа. Энэ хяналт шалгалтыг нийслэлээс гарч ордог долоон товчоо дээр экологийн цагдаагийн алба, тээврийн цагдаагийн алба хамтарсан байдлаар зохион байгуулж ажиллаж байна. Эдгээр шалгалтын явцад зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөн оролцуулахгүй байх. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар түр саатуулах хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэх журамладаг. Тухайлбал, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, даатгалаа төлөөгүй тээврийн хэрэгслийг саатуулж, хөдөлгөөнийг хязгаарлана. 12 дугаар сарын 1-нээс эхлээд зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.
Д. Ганхуяг: Зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04