Лхагва, 2024-12-04
Амралтын өдрүүдэд зам тээврийн таван осол гарч, нэг хүн галт тэргэнд мөргүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алджээ.
 
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
 
2020.03.21-ний өдрийн 15 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Богд сумын 2-р баг /сумын төвд/ “Нарийн худаг” гэх газар шороон замд Mustang-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40 настай.эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
 
2020.03.22-ны өдрийн 15 цаг 28 минутын орчим БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 407-р километрийн 4-р зуутад ачааны галт тэргэнд 50 настай, эрэгтэй С мөргүүлж, амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
 
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
 
Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
 
Мөргөлдөх хэлбэрээр-2           
 
Онхолдох хэлбэрээр -1
 
Үл хөдлөх зүйл мөргөх-1 тус тус хөдөлгөөнд оролцжээ.
 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
 
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгджээ.
 
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхаарууллаа.

Амралтын өдрүүдэд зам тээврийн таван осол гарч, нэг хүн галт тэргэнд мөргүүлжээ
2020-03-23 13:08:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ