Бямба, 2024-11-23
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

 Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагаа явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд ажилладаг. Прокурорыг бусдын нөлөөнд автаж, хүнийг хорьдог гэх ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье гэжээ.  
 
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  
 
МЭДЭГДЭЛ
 
 
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр  “Прокурорын байгууллага, прокурорыг бусдын нөлөөнд автаж хүнийг хорьдог” гэсэн утга агуулга бүхий илтэд ор үндэслэлгүй худал мэдээллийг зохион байгуулалттайгаар иргэд, олон нийтэд тарааж буйг Нийслэлийн прокурорын газраас анхааралтай ажиглаж байна.
 
Прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно.
 
Цаашид дээрх мэдээллийг дахин давтан гаргасан тохиолдолд хуульд заасан зохих арга хэмжээ авах болохыг мэдэгдье.    
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ
2020-01-16 10:41:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0