ХБНГУ-ын Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн ээлжит шүүх хурал ирэх даваа гарагт болно.
Үүнтэй холбоотойгоор Дрездений тойргийн шүүхийнхэн Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг Чехээр хэрхэн зорчсон, ямар хүмүүстэй холбогдсон, хаана буудалласан зэрэг мөрдлөгүүдийг хийж байна. Мөрдлөгийн үеэр ХБНГУ-ын Эрүүгийн болон Гаалийн асуудал хариуцсан Холбооны Цагдаагийн Газрын удирдлагад Монголын Цагдаагийн байгууллагын нэгэн албан тушаалтан “Бид хурандаа Б.Баттүшигт хар тамхины сүлжээнд нэвтрэх тушаал өгөөгүй, хар тамхи өгч явуулаагүй” хэмээн мэдэгдээд байгаа аж.
Мөн консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг гайхшруулсан баримт, нотолгоо шинээр гарч ирсээр байгаа талаар Германы TAG24 сайт мэдээлсэн байна.
Тус мэдээлэлд ноён Б.Баттүшиг өмнө нь Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж шүүхэд мэдүүлгийг батлах гэрч гарч ирсэн байна. Тухайн гэрч “Б.Баттүшиг нь Монголын ЭСЯ-дад үүрлэсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй байсан юм” гэжээ.
Тодруулбал, Б.Баттүшиг нь гэмт хэргийг илрүүлэхийн тулд хар тамхи наймаалцаж буй мэтээр авч явах тушаал авсан гэж мэдүүлжээ
Мөн Дрездений тойргийн шүүхийнхэн хэргийн газраас олдсон дэд консулын хагарсан гар утаснаас 1000 гаруй мэдээллийг сэргээгээд байгаа тухай тус сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: Штеффи Сур. https://www.tag24.de/nachrichten/dresden-landgericht-mongolen-maerchen-70-kilo-heroin-geheimdienst-1355956
Olloo.mn
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна |
|