Бямба, 2024-04-27
Ц.Ганзориг: Ирэх сарын 01-нээс ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ эсэхийг удахгүй шийднэ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. 

 
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Энэ долоо хоногийн сүүлчээр вакцины эхний ээлжийн таталтыг хийнэ. Ерөнхий сайд яг одоо вакцин нийлүүлэх дөрвөн улсын Элчин сайд нартай ээлж дараалан уулзаж байна. Харин гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх саналыг салбар яамнаас нь гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн хариу гараагүй байна.Гэсэн ч энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх байх. Тухай бүрд нь мэдээллээ хүргээд явах болно" гэлээ. 

Ц.Ганзориг: Ирэх сарын 01-нээс ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ эсэхийг удахгүй шийднэ
2021-02-16 11:45:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ