Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн. Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ
Элсэлтийн шалгалтын НЭГ хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
• Өргөдөл хүсэлт
• Эмчийн магадалгаа
• Сургуулийн тодорхойлолт байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.





| Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24