Баасан, 2024-04-26
Хаврын чуулганы халуун сэдэв 33 тэрбумын гурав болох уу?

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын компанид 33 тэрбумын зээл гаргасан асуудал УИХ-ын Намрын чуулгын сүүлчээр дуулиан дэгдээсэн.
 
33 тэрбумаар холбогдсон 3 гишүүн нийлж Зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл санаачлан олон нийтийн хардлагад бүр ч илүү орсон.
 
Хамаарал бүхий компаниудаар холбогдсон эл гурван гишүүний зээл авсан, гишүүд болоод зээлийн хүүтэй холбоотой тогтоолын төсөл санаачилсан нь ёс зүйн хувьд зөв үйлдэл биш гэдгийг энгийн иргэн ч хүлээн зөвшөөрнө. Гэвч гишүүд хуулийн дагуу зээлээ авсан, буруугүй хэмээн мэлзсээр байгаа.
 
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэхэд “Гишүүн болохоос өмнөх асуудал. Зээл гаргахад захирал оролцдоггүй. ТУЗ шийдээд явдаг” гэсэн утга илэрхийлсэн бол гишүүн Дамдинням Уг нь энэ зээл надтай ямар ч холбоогүй юм. Зээл авсан компанид би 2 хувь л эзэмшдэг нь үнэн. Нийгмийн сүлжээнд зарим хүмүүсийн гүтгэж яриад байгаа шиг 80 биш. Улсын бүртгэлийн нээлттэй сангаас харж болно. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч тусгасан байгаа. Би үйл ажиллагаа, аливаа шийдвэрт нь оролцдоггүй гэсэн бол Х.Ганхуяг энэ мэдээллийг зохион байгуулалттай гүтгэлэг гэж тайлбар хийсэн.
 
Олон нийт эдгээр гишүүдийг МАН-ын бүлэг болон дээд албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой гэж шаардаж байсан ч УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүдтэй холбоотой прокуророос албан бичиг ирээгүй. Гишүүдийн нэр холбогдоод буй асуудал нь бизнес эрхэлж байхдаа авсан зээлийн асуудал юм билээ. Түүнээс биш УИХ-ын гишүүн болоод зээл авсан асуудал биш” гэснээр асуудал намжих талдаа орж байна.
 
Гэвч энэ асуудал ингээд өнгөрөхгүй нь бололтой. УИХ-ын хаврын чуулган эхлэх үеэр хариуцлагг тооцох асуудал хөндөгдөж эхлэх талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Хаврын чуулганы халуун сэдэв 33 тэрбумын гурав болох уу?
2021-02-26 12:58:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 2
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 17:24:10
    ??????: Луйварчид
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 17:23:21
    ???????: Монгол ялна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 17:22:00
    ???????: Юу л болох гээд байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 17:19:33
    ???????: Монгол минь яанадаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 17:17:45
    ?????????: Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 17:16:22
    ?????????: Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
Шинэ мэдээ