Баасан, 2024-04-26
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүүг ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. "УИХ-ын гишүүний хүү" гэдэг утгаар гэхээс төрийн томхон албан тушаалд очихдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй нь ил болж, нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулсан юм. Иймд холбогдох хууль журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.
 
Мөн энэ асуудалтай холбоотойгоор эрх баригч МАН-аас ч албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг холбогдох албаныханд хүргүүлсэн байжээ. Аливаа томилгоог улс төрийн өнгө аясаар биш, хууль журмын дагуу зохион байгуулахыг анхааруулсан байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүүг ажлаас нь чөлөөллөө
2021-03-24 15:06:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ