Баасан, 2024-04-26
Ц.Мөнхбаатар: Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны гуравдугаар сарын 10-нд А333 тоот захирамж гаргаж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

 

Захирамжид заасан хугацаа дуусаж буй тул үйлчилгээний байгууллагуудын ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэхийг Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Нийслэлийн захирагчийн захирамжийн хугацаа нь маргааш өглөөний 07:00 цагт дуусгавар болно. Шинээр захирамж гаргаагүй нөхцөлд энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ" гэлээ.

Захирамжийн дагуу дараах газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоохоор болсон юм.

  • Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн ТҮЦ-үүд байв.

Үйлчилгээний газруудыг түр хаах тухай гаргаж байсан Хотын даргын захирамж:

 
 

 

 

 

Ц.Мөнхбаатар: Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ
2020-03-15 14:50:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ