Баасан, 2024-04-26
М.Баяраа: Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж гулуузаар нь борлуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ.

Хотын Ерөнхий менежер М.Баяраа "Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр борлуулж байна. Зарим дэлгүүрт очиж борлуулж буй махны чанар, тээвэрлэлт, хадгалалтын байдалтай танилцлаа. Нийт 180 гаруй тонн нөөцийн мах борлуулагдсан байна.

Энэ долоо хоногоос эхлээд Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Махыг гулуузаар нь борлуулна.

Нийслэлийн иргэд өргөнөөр оролцож худалдан авалт хийх боломжтой" гэв.

Нөөцийн махны нэг килограммын үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

Энэ жил 12 аж ахуйн нэгж 6,150 тонн нөөцийн мах бэлтгэжээ.


М.Баяраа: Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж гулуузаар нь борлуулна
2023-04-07 12:35:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-08 16:33:29
    https://gogo.mn/r/o392v: barishil
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-08 16:32:26
    bairshil: https://gogo.mn/r/o392v
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-08 00:18:53
    ????????: Хаана зарах цэг байршилаа хэлж бичээч дээ тэнэгүүд. Та та тунгаа хийлгээд!!! !!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-08 00:18:52
    ????????: Хаана зарах цэг байршилаа хэлж бичээч дээ тэнэгүүд. Та та тунгаа хийлгээд!!! !!!!
Шинэ мэдээ