Баасан, 2024-04-26
Ховд аймаг орох, гарах хөдөлгөөнөө түр хаалаа

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр орой 23:00 цагт шуурхай хуралдаж аймгийнхаа орж гарах хөдөлгөөнийг хаажээ. Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаагаад байна. Хөдөлгөөнийг хэзээ нээх эсэх талаар Ховд аймгийн онцгой байдлын газраас тодруулахад “Хөдөлгөөн нээх хугацаа нь одоогоор тодорхойгүй байна” хэмээх хариултыг өглөө. Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол улсад ирсэн иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Тус иргэн нь гуравдугаар сарын 29-нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12- нд автобусаар УБ хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна. Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан өчигдөр буюу тавдугаар сарын 1-нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг гарч, одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна.
Ховд аймаг орох, гарах хөдөлгөөнөө түр хаалаа
2020-05-02 10:47:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ