Баасан, 2024-04-19
Туркийн Истанбулаас 170 орчим иргэнээ татан авна

Өнөөдрийн байдлаар манай улсын 10836 иргэн дэлхийн 46 улсаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүний дагуу маргааш буюу энэ сарын 13-нд Туркийн Истанбулаас 170 орчим иргэнээ татан авахаар болжээ. Мөн энэ сарын 14-нд  Улаан-Үдээс 202 иргэн, энэ сарын 15-нд Эрхүү хотоос мөн тооны иргэнээ татан авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэжээ. Түүнчлэн ОХУ-ын бусад бүс нутагт байгаа иргэдийг ойрын хугацаанд татан авах юм. Харин Энэтхэг улс руу тавдугаар сарын 18-нд нислэг үйлдэх бөгөөд тус улс дахь Элчин сайдын яаман дээр иргэдийн нэрсийг баталгаажуулах ажил хийгдэж байгаа аж. Одоогоор Энэтхэгээс эх орондоо ирэхээр 480 гаруй иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд аж. 
 

 


Туркийн Истанбулаас 170 орчим иргэнээ татан авна
2020-05-12 13:29:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0