Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон” гэж нэлээд яригдаж байна. Эх сурвалжууд “…Энд нэг сонин юм байгаа. Жишиг үнэ гэж байгаа. Жишиг үнийг барихдаа урьд нь “Чайна энержи” гэдэг компанитай, “Чалько”-той гэрээ хийж байхдаа үзүүлж байсан, тэгэхээр биржийн үнээс тав орчим хувийн хөнгөлөлт үзүүлж болно шүү. Таван хувиас илүү хөнгөлөлт үзүүлж болохгүй шүү гэж. Тэгтэл өнөөдөр бирж дээр 95 ам.доллар байхад 55 орчим ам.доллараар өгнө гэж байна. Тэгэхээр 40 ам.долларын алдагдал байна. Тэгэхлээр бид биржийн үнээс таван хувь биш бүр 40 гаруй хувийн хөнгөлөлттэй өгчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид их гэнэн байна эс үгүй бол эсвэл ард нь луйварчид байна. Товчхондоо, нүүрсний тонн тутмаас 40 ам.доллар алдаж байгаа юм байна. Тэгэхээр 250 сая тонноос 10 тэрбум доллар алдаж байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж 10 тэрбум долларыг алдаад явуулчихна гэж байж боломгүй” гэж байгаа юм.
Энэ тухай зүгээр нэг яригдаад өнгөрөхгүй нь бололтой. Эх сурвалжийн “…Мөрдөх байгууллагууд Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн” гэх мэдээлэл тарж байна. Тодруулбал, өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан, мөн дээрх гэрээг байгуулахад ипэвхийлэн оролцсон нэр бүхий зургаан хүнийг “…Алдагдалтай гэрээ байгуулсан” мөрдөн шалгаад эхэлсэн байна. Түүнчлэн, “…Уг асуудлаар нэр бүхий сайд асан улстөрчдийг шалгахгүй, удаашруулсан тохиолдолд ажлаас нь өөрчилнө” гэсэн сануулгыг зарим мөрдөх байгууллагын удирдлагад өгчээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү? |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24