Бямба, 2024-04-27
Өвөрхангай аймагт усан спортын цогцолбор төв үүдээ нээлээ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт өрнөсөн аймгийн нэг бол Өвөрхангай аймаг. Ахмадын өргөө,  Хүүхдийн ордон,  сургууль, цэцэрлэг, спорт танхим гээд бүхий л насны иргэд, нийгэм рүү чиглэсэн оюуны хөрөнгө оруулалт их хийгдсэн. Тэгвэл өнөөдөр мөн хүүхэд залуус гэлтгүй өвөрхангайчууд нийтээрээ хүсэн хүлээж байсан Усан спорт цогцолбор бүхий Залуучуудын ордон албан ёсоор үүд хаалгаа нээлээ. УИХ-ын ээлжит сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, нэр дэвшигч, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нарын хүчин зүтгэлийн үр дүнд олон улсын стандартад нийцүүлэн “ӨВ-МТХ" ХХК барьж байгуулаад өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгч буй нь энэ.
Залуучуудын ордны нээлтийн арга хэмжээнд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй дээрх нэр дэвшигчид оролцож хүүхэд залуустаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан энэхүү цогцолборын усан бассейн нь 25 метрийн урттай 5 сэлэлтийн замтай бөгөөд бүх насныхан чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж ийнхүү бүрдэж байгаа аж. 
 
 

 


Өвөрхангай аймагт усан спортын цогцолбор төв үүдээ нээлээ
2020-06-02 12:32:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ