Баасан, 2024-04-26
Астра, Энхжин, Женерал таун зэрэг 40 орчим орон сууцны хотхоныг ус хангамжийн төвлөрсөн шугаманд холбоно

Ус сувгийн удирдах газрын удирдах ажилтнууд Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдаж  Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон эмнэлгүүдийн цэвэрлэх байгууламжид ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцлаа.  Мөн Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хот доорхи ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
 
 Уг хамтран шийдвэрлэх ажилд Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, ажиллагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах.  Мөн  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ундны ус нь бохирдолтой Зайсан орчмын Астра, Энхжин, Женерал таун зэрэг 40 орчим орон сууцны хороолол, хотхоныг ус хангамжийг төвлөрсөн шугамд холбох зураг төсөл, шугам сүлжээний угсралтын ажлын хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэхээр болжээ.
 
Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэл хот орчимд хөрсний усны түвшин нэмэгдснээс орон сууцны хороолол, хотхоны байрын зоорийн давхар усанд автах, гэр хороололд хөрсний ус ихээр илрэх, булаг шанд сэргэж байгаад анхаарал хандуулж, хамтарч тооцоо судалгаа хийх, хөрсний ус зайлуулах барилга байгууламж барих ажил багтаж байна.   


Астра, Энхжин, Женерал таун зэрэг 40 орчим орон сууцны хотхоныг ус хангамжийн төвлөрсөн шугаманд холбоно
2020-11-27 20:21:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 25
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 5
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-01 13:32:00
    ??????: энэ буруу шийдвэр байна. тэрний оронд Баян хошуу яармаг зэрэг чиглэлд гэр хороололд наад шугам дэд бүтэцээ хийгээчээ.зайсан богд уулын ам бол сууршилийн бүс биш шүү дээ. хуулиа мөрдөөчээ.энэ шийдвэр чинь байгаль орчины эсрэг гэмт хэрэг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-29 20:22:54
    Irgen: Mash ix mungu xynees avch barichixaad yagaad iim xoyorin xoorond demii yum baridag bainaa. Bugdig ni xolbox xeregtei.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-29 19:14:02
    ?????: Монголчууд амьдарч бгаа юм чинь цэвэр усанд холбох хэрэгтэй. Юу нь хууль бус байдаг юм. 2020 хүртэлх хэсэгчилсэн төлөвлөгөөнд зайсан 11 хороо бүхэлд нь инженермйн шугамд холбох төлөвлөгөө батлагдсан байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-29 14:06:02
    Baldan: Dainii ued arga xemjee avch yanzluulaxaa ted medne l dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-29 14:04:16
    Suren: Xenii xunii medeej xamgiin xuuchirsan shugam suljee bol zaisan tiishee zuglesen xun 2 guuriin tsaana amidardag geed eruul bna gesen ug bish gedgiig oilgodoggui l maluud daa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-29 09:53:23
    ???: Зөв шүү баярлалаа. KFC мөн golden dragon гэх мэт үйлчилгээний газрууд, зайсан толгойн урд талын байруудыг мөн холбох нь зөв шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-28 22:16:06
    irgen: tolvoroo tolj bgamchin towiin shugmand holbood uls mongo awsannn deer huwiin kontoruud bvr daam garsan odoo halah tsag bolson
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-28 21:55:05
    ?????: Хууль бус гээд л байсан. Одоо тэгээд хууль ёсны болж байгаа юм дагаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-28 16:55:36
    ?????: Нүхтийн ам руу шугам татаад,одоо хууль бус зайсанд баригдсан байшин руу бас шугам татахнээ.Бүтэхгүй ээ
Шинэ мэдээ