Бямба, 2024-04-27
Автомашин шатсаны улмаас хоёр иргэн өртөж нас барсан харамсалтай явдал болжээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 1-ний 18:21 цагт онцгой байдлын албанд иржээ.

Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэрт 31 настай эрэгтэй, 27 настай эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.

Иргэд та бүхэн үргэлж аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомжтой зорчино уу.


Автомашин шатсаны улмаас хоёр иргэн өртөж нас барсан харамсалтай явдал болжээ
2022-06-02 13:04:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ