Бямба, 2024-04-27
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр оройн 22.00 цаг хүртэл үргэлжилж, түүнд холбогдох  хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт үргэлжлэн явагдахаар завсарласан.

Энэ үеэр шүүгдэгчийн талын өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна.

Мөн амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу хэмээн өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна” гэсэн юм.

Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.


Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ
2022-06-09 10:49:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ