Баасан, 2024-04-26
Борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ  2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4747 м3 лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу  ажиллаж байна.

Энэ хүрээнд:

  • Сүхбаатар дүүрэг: 1-р хороо Нарны замын борооны ус залуулах суваг
  • Хан-Уул дүүрэг: 10, 21-р хороо Өлзийтийн замын борооны ус зайлуулах шугам
  • Чингэлтэй дүүрэг: 17, 18-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө
  • Баянзүрх дүүрэг: 1, 3, 4, 5, 8, 13,14, 16, 17, 22-р хороо Да хүрээгийн гудамж, Улаанхуарангийн зам,  “Баганат өргөө” хороолол, Улиастайн зам, Офицерын тойрог, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Саруул тэнгэрийн шугам, Доржийн гудамжны борооны усны суваг
  • Баянгол дүүрэг: 1, 3, 4, 5-р хороо Нарны замын суваг, Вокзалын тойрог, Үндсэн хуулийн гудамж зэрэг байршилд авто замын борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.

Үерийн далан, шугам сүлжээ нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn


Борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж байна
2022-06-16 09:38:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ